MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-04-24

2017 оны 4 дугаар сарын 24-ны өдөр 16 хувьцаат компанийн 27,374 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 4 дугаар сарын 24-ны өдөр “I”, “II", “III"ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 27,374 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Багануур" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 6.52%-иар өссөн бол "Адуунчулуун” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.82% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,907 ширхэг үнэт цаас 888,305,550 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 835.61 нэгж болж 0.39%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,489,755,220,586 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ