MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-04-21

2017 оны 4 дугаар сарын 21-ны өдөр 13 хувьцаат компанийн 17,965 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 4 дугаар сарын 21-ны өдөр “I”, “II", “III"ангилалд бүртгэлтэй 13 хувьцаат компанийн 17,965 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Багануур" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 1.83%-иар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 5.30% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 606 ширхэг үнэт цаас 58,051,970 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 840.01 нэгж болж 0.09%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,492,287,054,232 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ