MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-04-17

2017 оны 4 дугаар сарын 17-ны өдөр 22 хувьцаат компанийн 41,045 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 4 дугаар сарын 17-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 41,045 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.64%-иар өссөн бол "Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 3.08% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 22 ширхэг үнэт цаас 119,440 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 839.78 нэгж болж 0.25%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,498,794,329,580 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ