MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-04-12

2017 оны 4 дугаар сарын 12-ны өдөр 24 хувьцаат компанийн 23,998 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 4 дугаар сарын 12-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн 23,998 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Эрдэнэт хүнс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96%-иар өссөн бол "Монноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 15.00% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5120 ширхэг үнэт цаас 510,156,800 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 842.57 нэгж болж 0.1%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,515,651,094,675 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ