MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-04-07

2017 оны 4 дугаар сарын 6-ны өдөр 26 хувьцаат компанийн 30,685 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 4 дугаар сарын 7-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 58,607 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол савхи" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.93%-иар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.53% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 ширхэг үнэт цаас 5,078,160 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 841.28 нэгж болж 1.23%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,505,580,960,513 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ