MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-03-21

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 26 хувьцаат компанийн 92,891 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 92,891 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Гутал" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98%-иар өссөн бол "Жуулчин дюти фрий” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.59% хувиар уналаа.

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 4,310 ширхэг үнэт цаас 412,630,850 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 853.44 нэгж болж 0.64%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,478,402,918,980 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ