MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-03-15

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн арилжаагаар 27 хувьцаат компанийн 18,876 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 18,876 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Авто импекс” компани хамгийн өндөр буюу 10.2%-иар өссөн бол "Түшиг уул” компани хамгийн өндөр буюу 13.89% хувиар уналаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 851.17 нэгж болж 0.33%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,475,860,190,361 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ