MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-01-19

2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 20,813 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.

2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 19,800 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Женко тур бюро” компани хамгийн өндөр буюу 3.06-иар өссөн бол “Говь” 3.00%, “Монгол шуудан” 1.91%-иар тус тус өслөө. Мөн 1,013 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 114,310,437.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 844.90 нэгж болж 0.28%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,440,136,666,741.00 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ