MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2016-12-22

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 37,484 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 32,034 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 10 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Ремикон” компани хамгийн өндөр буюу 2.72-иар өссөн бол “Материал импекс” 2.37%, “Мерекс” 1.37%-иар тус тус өслөө. Мөн 5,450 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 527,772,044.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 827.99 нэгж болж 0.42%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,428,246,870,763.00 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ