MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2016-12-06

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 130,459 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 23,072 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Гутал” компани хамгийн өндөр буюу 7.26-иар өссөн бол “Монгол шуудан” 4.72%, “Ган хийц” 4.45%-иар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 17.00%-ийн хүүтэй 100,000 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7,387 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10,737,745,375.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 794.61 нэгж болж 0.45%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,386,297,711,559.00 төгрөг боллоо.

Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ