MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2015-12-09

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 14,109 ширхэг үнэт цаас арилжигдаж 140,213,060.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн нийт 13,624 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 485 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 140,213,060.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 861.78 нэгж болж 0.44%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,212,833,418,731.00 төгрөг боллоо.

Арилжаа, хяналтын алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ