MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2015-10-06

2015 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 101,446 ширхэг үнэт цаас арилжигдаж 10,002,021,716.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

2015 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 1,446 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 14.412%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10,002,021,716.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 971.03 нэгж болж 0.10%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,280,090,079,887.00 төгрөг боллоо.

АРИЛЖАА, ХЯНАЛТЫН АЛБА

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ