Зах зээл
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2015-06-11
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 20,512 ширхэг үнэт цаас арилжигдаж 49,008,330 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
2015 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн нийт 18,512 ширхэг хувьцаа, мөн "Бинсэ" ХК нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар 2,000 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 49,008,330 төгрөгний гүйлгээ хийгдсэн байна.
Энэ өдөр MSE ALL индекс 988.07 нэгж болж 0.92%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,363,619,812,554.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ