Зах зээл
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2015-04-28
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 26,746 ширхэг үнэт цаас арилжигдаж 2,101,546,123.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 15 хувьцаат компанийн 5,835 ширхэг хувьцаа, анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног болон 5 жилийн хугацаатай, 20,911 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт 2.101,546,123.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 944.12 нэгж болсон нь өмнөх өдрөөс 0.18%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ