MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2015-02-18

Энэ өдөр 17 компанийн 109,363 ширхэг хувьцаа арилжигдаж, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,240 үнэт цаас арилжигдан нийт 145,036,832.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 109,363 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 1,240 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 145,036,832.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “II” ангилалд 15 компанийн 16,920 ширхэг хувьцаа, “III” ангилалд 1 компанийн 1,000 ширхэг хувьцаа, багцын арилжаагаар 1 компанийн нийт 91,443 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 25,141,232.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.

Мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 1,240 ширхэг жижиглэнгийн үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж, 119,895,600.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

MSE ALL индекс 990.34 нэгж болж 0.12%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Арилжаа, хяналтын алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ