ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
МХБ-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн арилжаагаар 17 ХК-ийн нийт 81,146 ширхэг хувьцааг, мөн 12 долоо хоногийн хугацаатай 123 ширхэг ЗГҮЦ-г нийт 68,269,132.00 төгрөгөөр арилжлаа.
2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 81,146 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 123 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж нийт 68,269,132.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “II” ангилалд 15 компанийн 62,065 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд 2 компанийн 19,081 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Мөн хоёрдогч зах зээл дээр засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 123 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 12,261,870.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
ТОП-20 индекс 14,283.03 нэгж болж 0.23%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Арилжааны алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ