ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
МХБ-ийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар 23 ХК-ийн нийт 3,599 ширхэг хувьцааг, мөн 12 долоо хоногийн хугацаатай 202,750 ширхэг ЗГҮЦ-г нийт 20,287,683,231.00 төгрөгөөр арилжлаа.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 23 хувьцаат компанийн нийт 3,599 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 202,750 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 20,287,683,231.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “II” ангилалд 22 компанийн 2,989 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд 1 компанийн 610 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 202,750 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 20,275,000,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
ТОП-20 индекс 14,416.40 нэгж болж 0.04%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Арилжааны алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ