MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ӨНӨӨДӨР БИРЖИЙН АРИЛЖААГААР ИНДЕКСЖҮҮЛСЭН ҮНЭТЭЙ НҮҮРСНИЙ АНХНЫ АРИЛЖАА ЯВАГДАНА

2025-03-28

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтээгдэхүүнийг 3 удаа индексжүүлсэн үнээр арилжаалах арилжааны захилга системд бүртгэгдсэн байна.

Энэ оны 3 сарын 18-наас мөрдөгдөж эхэлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны шинэчилсэн журмын дагуу нүүрсний үнэ зах зээлийн индексийг дагаж өөрчлөгддөг болж байна.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтээгдэхүүнийг индексжүүлсэн үнээр арилжаалах арилжааны 3 захиалга системд бүртгэгдсэн байна.

Үүнд:

  • 12:00 цагаас 20 багц, 128,000 тонн 1/3 коксжих нүүрс

  • 15:00 цагаас 80 багц, 512,000 тонн 1/3 коксжих нүүрс

  • 16:00 цагаас 20 багц, 128,000 тонн 1/3 коксжих нүүрс тус тус арилжигдана.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ