MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ӨНДӨРХААН" ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ 81.7%-ИЙГ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ САНАЛЫГ ИРҮҮЛСЭН БАЙНА

2015-02-13

Хэнтий аймгийн “Өндөрхаан” ХК-ийн 91,443 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 81.7%-ийн хяналтын багц хувьцааг худалдан авах санал гаргасныг нийтэд мэдээлж байна.

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 22.1.1, 22.4 заалтын дагуу хяналтын багцыг худалдан авах санал гаргагч нь СЗХ болон нийтэд зэрэг мэдэгдэж, хувийг биржид ирүүлсний дараа багцын арилжааг зохион байгуулах боломжтой юм.

Иймд дээрх хуулийн холбогдох заалтын дагуу Ойдовсүрэн овогтой Наранхүү нь Хэнтий аймгийн “Өндөрхаан” ХК-ийн нэр бүхий хүмүүсийн эзэмшиж байсан 91,443 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 81.7%-ийн хяналтын багц хувьцааг худалдан авах санал гаргасныг нийтэд мэдээлэлж байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ