MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ӨНДӨРХААН" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2021-11-16

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.

"Өндөрхаан" ХК нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №21/05 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа.

Хугацаа: 2021 оны 12 сарын 21-ны өдрийн 11:00 цагт /цахим хэлбэрээр/

Бүртгэх өдөр: 2021-12-01-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Компанийн оноосон нэр өөрчлөх;

2. Компанийн хувьцааны үсгэн код өөрчлөх;

3. Компанийн бүртгэлтэй хаягийг өөрчлөх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах;

4. Компанийн зарласан хувьцааны тоог өөрчлөх, нэмж хувьцаа гаргах, түүний нөхцөл;

5. Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх;

6. Их хэмжээний болон сонирхлын зѳрчилтэй хэлцэл батлах;

7. Компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах;

8. Дүрмийн шинэчилсэн найруулга батлах;

9. Төлөөлөн удирдах зөвлөлийг гишүүдийг хугацаанаас өмнө чөлөөлөх;

10. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;

11. Бусад асуудал.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ