MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ОМНИ АССЕТ" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ ШИНЭЭР БҮРТГЭЛЭЭ

2023-11-15

“Омни ассет ТЗК” ХХК-ийн гаргаж буй жилийн 19.6 %-ийн хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 552 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/271 тоот тушаалаар “Омни ассет ТЗК” ХХК-ийн гаргаж буй дараах нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Үүнд:

Үнэт цаасны нэр: Омни ассет ХБҮЦ

Үнэт цаасны тоо ширхэг: 60,000 ширхэг

Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Үнэт цаасны нийт үнийн дүн: 6,000,000,000 төгрөг

Үнэт цаасны хүүгийн хэмжээ: Жилийн 19.6%

Үнэт цаасны хугацаа: 24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Үнэт цаасны үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: 12 сард 1 удаа

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ