Үйл явдал
ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛӨЛ АРИЛЖААНЫ НЭЭЛТ ХИЙЛЭЭ
2016-12-15
Монголын хөрөнгийн биржийн 5356 дэх арилжааг СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш оюутнуудын төлөөлөл нээж цан цохилоо.
Монголын хөрөнгийн бирж нь олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх олон ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр Үнэт цаасны зах зээлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг сэтгүүлчийн мэргэжлийг эзэмшихээр суралцаж буй оюутнуудын төлөөлөл МХБ-д зочилж үнэт цаасны 5371 дэх арилжааг нээж, зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ