MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛНЭ

2025-02-10

Сургалт 2025 оны 02 дугаар сарын 19, 20-ны өдөр 16:00-18:00 цаг, 21-ний өдөр 14:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын Хөрөнгийн Бирж" ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг 2025.02.19-нөөс эхлэн зохион байгуулна.

Сургалт 02 дугаар сарын 19, 20-ны өдөр 16:00-18:00 цаг, 21-ний өдөр 14:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Тус сургалтаар:

  • Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого

  • Хувьцаа гэж юу вэ, хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладаг вэ?

  • Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох тухай

  • Финтек ба крипто валют гэж юу вэ?

  • Хөрөнгө оруулалтын эрсдэл, багц хэрхэн бүрдүүлэх тухай

  • Хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хэрхэн хийх вэ? сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

Сургалтад хамрагдахыг хүссэн иргэд доорх бүртгэлийн линк дээр дарж эсвэл QR код уншуулан бүртгүүлнэ үү.

Төлбөр: Үнэгүй

Байршил: Санхүүгийн Зохицуулах Хороо, "Санхүүгийн Хүртээмжийн Танхим"

Бүртгэлийн холбоос: Хөрөнгийн зах зээлийн сургалт

Холбогдох утас: 70123339, 51261104, 313747 /3112/

Санхүүгийн зах зээлийн суурь ойлголтыг эзэмших энэхүү боломжийг бүү алдаарай!

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ