ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
Сургалт 2024 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд, эхний хоёр өдөр 16:00-18:00 цагийн хооронд, гурав дахь өдөр 14:00-17:00 цагийн хооронд тус тус үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
Санхүүгийн зохицуулах хороо нь Монголын Хөрөнгийн Бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг зохион байгуулах тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Сургалт 2024 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд, эхний хоёр өдөр 16:00-18:00 цагийн хооронд, гурав дахь өдөр 14:00-17:00 цагийн хооронд тус тус үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
Сургалтаар:
Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого
Хувьцаа гэж юу вэ, хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладаг вэ?
Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох тухай
Хөрөнгө оруулалтын эрсдэл, багц хэрхэн бүрдүүлэх тухай
Хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хэрхэн хийх вэ?
Финтек ба крипто валют гэж юу вэ?
Хөрөнгийн бирж болон үнэт цаасны арилжаа хийх үйл ажиллагаатай танилцах
Үнэт цаасны арилжаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.
Та бүхэн дараах холбоосоор бүртгүүлнэ үү. Хөрөнгийн зах зээлийн сургалт (google.com)
✅Холбогдох утас: 70123339, 51261104, 313747/3112/
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ