MSE
Бусад мэдээ
Үйл явдал

НОВЕЛ ИНВЕСТМЕНТ ҮЦК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨТГӨЛӨӨ

2016-07-05

"Новел инвестмент ҮЦК" ХХК үйл ажиллагаагаа өргөтгөн Чингэлтэй дүүрэгт шинээр салбар нээлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2016 оны 189 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржийн гишүүн "Новел инвестмент ҮЦК" ХХК-д Нийслэлийн Чингэлтэй дүүрэг /18-р хороо, Яргайт 37, 140 тоот/-т салбар нээх зөвшөөрлийг олгожээ.

"Новел инвестмент ҮЦК" ХХК нь 2016 онд нийт 5.58 тэрбум төгрөгийн арилжааг хийж, Монголын хөрөнгийн биржийн арилжааны 6% дангаар гүйцэтгэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ