Үйл явдал
"НИЙСЛЭЛ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ
2026-04-03

Тус бондын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр дараах кодтойгоор эхлүүлэхээр боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 1/1179 тоот албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 1,000,000 /Нэг сая/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 200,000,000,000 /Хоёр зуун тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Нийслэл бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2026 оны 04 дүгээр сарын 3-ны өдрөөс дараах кодтойгоор эхлүүлнэ.
Үүнд:
SIMBOL | ISIN |
NUB-BD-03/04/29-C0095-14 | MN00NUB30629 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ