Үйл явдал
НЭР БҮХИЙ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН ГИШҮҮНИЙ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
2017-12-05
Нэр бүхий 4 үнэт цаасны компанийн гишүүний эрхийг түр хугацаагаар түдгэлзүүллээ.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/214 дугаартай тушаалаар журам болон гэрээний үүргээ биелүүлээгүй "Батс ҮЦК" ХХК, "Ди Си Эф" ХХК, "Догсон" ХХК болон "Эф Си Икс ҮЦК" ХХК-ийн гишүүний эрхийг түр хугацаагаар түдгэлзүүллээ. Эдгээр компаниудын хувьд түдгэлзүүлсэн хугацаанд үүргээ биелүүлэн эрхээ сэргээх боломжтой юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ