MSE
Бусад мэдээ
Үйл явдал

НЭР БҮХИЙ КОМПАНИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2015-01-12

“Гүүдсек ҮЦК” ХХК-ийн арилжаанд эрхийг 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн, “Асе энд Т ҮЦК” ХХК-ийн эрхийг 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тус тус сэргээлээ.

Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 12 дугаар сарын 01-ний өдрийн 201 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий компаниудын арилжаанд оролцох эрхийг гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан.

Нэр бүхий хоёр компани гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 09 тоот тушаалаар “Гүүдсек ҮЦК” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн, 1 дүгээр сарын 09-ний өдрийн 11 тоот тушаалаар “Асе энд Т ҮЦК” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тус тус сэргээлээ.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ