НЭР БҮХИЙ ГИШҮҮН ҮЦК-ИУДЫН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ТҮР ХЯЗГААРЛАЛАА
2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн нэр бүхий гишүүн ҮЦК-иудын арилжаанд оролцох эрхийг түр хязгаарлалаа.
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн “Гишүүнчлэлийн журам”-ын 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/10 тоот тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1/451 тоот мэдэгдлийг тус тус үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дараах гишүүн ҮЦК-иудын арилжаанд оролцох эрхийг түр хязгаарлалаа.
Мөн эдгээр үнэт цаасны компаниудын Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох эрх давхар хязгаарлагдах юм.
1 | Аргай Бэст ХХК |
2 | Асе энд Т Капитал ХХК |
3 | Бага хээр ХХК |
4 | Батс ХХК |
5 | Булган Брокер ХХК |
6 | Говийн ноён нуруу ХХК |
7 | Гүүдсек ХХК |
8 | Дархан Брокер ХХК |
9 | Дэлгэрхангай Секюритиз ХХК |
10 | Лайфтайм Инвестмент ХХК |
11 | Монгол секюритиес ХК |
12 | Монсек ХХК |
13 | Новел инвестмент ХХК |
14 | Өндөрхаан Инвест ХХК |
15 | Превалент ХХК |
16 | Санар ХХК |
17 | Финанс Линк Групп ХХК |
18 | Эм Даблью Ти Эс ХХК |
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ