MSE
Бусад мэдээ
Үйл явдал

НЭР БҮХИЙ АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2014-12-18

СЗХорооны 2014 оны 467 дугаар тогтоолоор 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэр бүхий банкнуудын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлийг хүчингүй болголоо.

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 467 дугаар тогтоолоор 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэр бүхий банкнуудын “Үнэт цаасны зах зээлд харилцагчийн нэрийн өмнөөс, түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болголоо. Үүнд:

“Улаанбаатар хотын банк” ХХК

“Худалдаа хөгжлийн банк” ХХК

“Чингис хаан банк” ХХК

“Хаан банк” ХХК

“Голомт банк” ХХК

“Төрийн банк” ХХК

“Капитрон банк” ХХК

“Капитал банк” ХХК

“Хас банк” ХХК

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК

Тогтоолыг энд дарж үзнэ үү.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ