НЭР БҮХИЙ 6 ХУВЬЦААТ КОМПАНИЙГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
МХБ-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 24 дүгээр зүйлийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2016 оны 240 тоот тушаалаар дараах нэр бүхий 6 хувьцаат компанийн үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Компанийн тухай хуулийн 23, 83.1 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 323, 277, 217, 256, 404, 384 тоот тогтоол, МХБ-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 24 дүгээр зүйлийг үндэслэн Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дүгээр сарын 22-ний өдрийн 240 тоот тушаалаар дараах нэр бүхий 6 хувьцаат компани, тэдгээрийн үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Үүнд:
№ | Симбол | Компанийн нэр | Хасагдсан огноо | Хувьцааны тоо | Нэрлэсэн үнэ |
1 | GTR | 2016-06-22 | 296,504 | 100 | |
2 | DHS | 2016-06-22 | 388,719 | 100 | |
3 | ARG | 2016-06-22 | 3,806,767 | 100 | |
4 | SCL | 2016-06-22 | 193,461 | 100 | |
5 | CCA | 2016-06-22 | 72,076 | 100 | |
6 | MSV | 2016-06-22 | 105,000 | 100 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ