Үйл явдал
НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА
2015-04-17
МХБ-ийн Гүйцэтгэх захирал болон Маркетинг, олон нийттэй харилцах албаны хамт олон нэг өдрийн цалингаа Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулан хандив өргөж, хурдан эдгэрэхийг хүсэн ерөөлөө.
“Eagle” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмаа тархины хавдар гэх өвчний улмаас Тайланд улсад мэс засалд орсон бөгөөд хагалгаа амжилттай болж, одоогоор эрчимт эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал болон Маркетинг, олон нийттэй харилцах албаны хамт олон нэг өдрийн цалингаа Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулан хандив өргөж, хурдан эдгэрэхийг хүсэн ерөөлөө.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
