MSE
Бусад мэдээ
Үйл явдал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2019-02-26

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Мэдээлэл, технологийн албанд ажилтан сонгон шалгаруулж авна.

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл, технологийн албанд дараах ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  1. Мэдээлэл технологийн үйлчилгээний инженер;

  2. Программ зохиогч;

  3. Сүлжээ, дэд бүтцийн зохицуулагч.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Англи хэлний зохих мэдлэгтэй;

  • Багаар болон бие даан ажиллах ур чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Харилцааны ур чадвартай;

Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага:

  1. Мэдээлэл, технологийн үйлчилгээний инженер

  • Мэдээлэл технологийн инженер, комьпютерийн сүлжээний инженерийн бакалавр зэрэгтэй;

  • Windows болон Microsoft server, Active Directory-ийн орчинд ажиллах чадвартай;

  • Системүүд, комьпютер тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай;

  • Техник хангамж, программ хангамжуудыг суулгах, ажиллах чадвартай;

  1. Программ зохиогч

  • Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;

  • Monitoring өгөгдлийн сангийн программ хангамж тохируулах ур чадвартай;

  • PHP, SQL, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай;

  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;

  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно;

  1. Сүлжээ, дэд бүтцийн зохицуулагч

  • Компьтерийн сүлжээ, Компьютерийн шинжлэх ухаантай холбоотой чиглэлээр бакалавр зэрэгтэй мөн тухайн салбарт ажилласан туршлагатай байх;

  • Мэдээллийн системийн талаар ойлголттой байх;

  • Сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн талаар өргөн мэдлэгтэй, доорхи системүүдэд ажиллах чадвартай байх: Файрволл, Халдлагаас Сэргийлэх систем(IPS), Роутер, L3/L2 свич, Нэгдсэн холбооны менежер (UCM), Утасгүй сүлжээний удирдагч төхөөрөмж, Сүлжээний загвар, Арктектур;

  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн);

  • Сүлжээний ашиглалт, IT инженерийн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.(Oracle,Cisco training гэх мэт);

  • Windows and Linux сервер дээрх үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

  • Иргэний үнэмлэхний хуулбар

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх болон namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ