MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“НАКО ТҮЛШ” ХК-ИЙН ХУВЬЦААГ “ШАРЫН ГОЛ” ХК САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХААР ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2013-07-17

“Шарын гол” ХК-иас “Нако түлш” ХК-ийн хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах тендер саналыг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөв

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ын 3.3 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Шарын гол” (MSE : SHG) ХК-иас “Нако түлш” (MSE : NKT) ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан нийт хувьцааг 100 хувь буюу 12,615,721 ширхэг хувьцааг “Нако түлш” ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс сайн дурын үндсэн дээр нэг бүрийг нь 209 /хоёр зуун ес/ төгрөгөөр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоожээ.

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ