MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МЕРЕКС ХК-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2014-11-06

МЕРЕКС ХК (MSE:MRX) нь “СТАНДАРТ ПРОПЕРТИ ГРУПП” ХХК-тай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г 2014 оны 11-р сарын 5-ны өдөр байгуулжээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.7, 20.1.9-р зүйл болон Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаас гаргагчаас мэдээллийг нийтэд тогтмол хүргэх журам”-ын 3.2, 3.2.9-д заасны дагуу дараах мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

МЕРЕКС ХК (MSE:MRX) нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 1, 2-р хороонд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж буй “СТАНДАРТ ПРОПЕРТИ ГРУПП” ХХК-тай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г 2014 оны 11-р сарын 5-ны өдөр байгуулжээ.

Тус гэрээний дагуу МЕРЕКС ХК нь 80,000 м3 бетон зуурмагийг 4 жилийн хугацаанд “СТАНДАРТ ПРОПЕРТИ ГРУПП” ХХК-д нийлүүлэхээр болжээ.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ