MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"MSE ALL" НЭГДСЭН ИНДЕКС 0.39%-ИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

2015-12-14

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 5,558,478 ширхэг үнэт цаас арилжигдаж 579,407,266.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 5,558,460 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 18 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 579,407,266.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 869.98 нэгж болж 0.39%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,233,515,582,656.00 төгрөг боллоо.

Арилжаа, хяналтын алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ