Үйл явдал
"MSE ALL" НЭГДСЭН ИНДЕКС 0.24%-ИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА
2015-12-17
2015 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 6,158 ширхэг үнэт цаас арилжигдаж 158,238,828.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
2015 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 4,552 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 1,606 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 158,238,828.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 876.60 нэгж болж 0.24%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,241,573,102,105.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ