MSE
Бусад мэдээ
Үйл явдал

MSE ALL ИНДЕКС 0.68%-иар ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

2015-07-16

2015 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 111,583 ширхэг үнэт цаас арилжигдаж 10,010,596,181.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

2015 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 11,583 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 15.086%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10,010,596,181.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 1,006.97 нэгж болж 0.68%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,375,641,405,436.00 төгрөг боллоо.

Арилжаа, хяналтын алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ