Үйл явдал
"МОНОС ХҮНС" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
2022-02-18
Хувьцаа эзэмшигчиддээ 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.
"Монос хүнс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №27/02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 817,700,856 төгрөг буюу нэгж хувьцаанд 2 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ