MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МОНОС ХҮНС” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-18

“Монос хүнс” ХК-ийн борлуулалтын орлого 13.88 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Монос хүнс” /MFC/ ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • “Монос хүнс” ХК-ийн борлуулалтын орлого 13.88 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • Компанийн нийт ашиг 5.7 тэрбум төгрөг болж, 2021 оны хоёрдугаар улирлаас 78 хувиар нэмэгдсэн бол цэвэр ашгийн хэмжээ 174 хувиар өсөж, 1.51 тэрбум төгрөг болжээ.

  • Монголын хөрөнгийн биржийн эхний хагас жилийн арилжаагаар “Монос хүнс” ХК-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцааны 6 дугаарт эрэмбэлэгдэв.

  • MFC 2.0 төсөл батлагдаж барилга, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үйл явц төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ