MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МОННООС" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2021-11-09

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулахаар болсон байна.

“Монноос” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10/21 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагт ХУД 15 хороо Зайсангийн гудамж-18, Компанийн уулзалтын танхимд зохион байгуулахаар болсон байна.

Бүртгэлийн өдөр: 2021.11.25-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Компанийн хувьцааг нэгтгэх асуудал

2. Хувьцааг нэгтгэх журмыг хэлэлцүүлэх

3. Компанийн хувьцааг нэгтгэсэн өөрчлөлтийг компанийн дүрэмд тусгах

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Хурлын дарга Б. Цолмон, Тооллогын комиссын дарга Э.Тогосмаа

Холбоо барих, мэдээлэл авах утас: 91109033, 99082568

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ