MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МОННООС" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-27

Тус компани 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 80 төгрөг байхаар тогтоон, нийт 28,070,160 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.

"Монноос" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.8 дахь хэсэг, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 01/25 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 80 (ная) төгрөг байхаар тогтоон, нийт 28,070,160 (хорин найман сая далан мянга нэг зуун жар) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд ногдол ашиг хуваарилсан хувь, хэмжээг танилцуулж 2025 оны 05 дугаар сарын сарын 31-ний дотор нийтэд зарлан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ