"МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ" ХК ХУВЬЦААНЫХАА ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нийт 4,800,000 ширхэгээс ихгүй тооны хувьцааг 210 төгрөгөөс ихгүй нэгж үнээр 2025.04.01-2025.12.31-ний өдрийг дуустал эргүүлэн худалдаж авахаа мэдэгдлээ.
"Монложистикс Холдинг" ХК нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх заалт, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, мөн Монложистикс Холдинг ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.14.13 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.7, 11.8 дахь заалт болон Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №25/10 тоот тогтоолыг үндэслэн компанийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар шийдвэрлэжээ.
Эргүүлэн худалдаж авах хувьцааны нийт тоо, ширхэг: | 4,800,000 ширхэгээс ихгүй |
Эргүүлэн худалдаж авах захиалгын нэгж хувьцааны дээд үнэ: | 210 (хоёр зуун арван) төгрөг |
Эргүүлэн худалдан авах үйл ажиллагаа үргэлжлэх хугацаа: | 2025.04.01 - 2025.12.31-ний өдрийг дуустал |
Эргүүлэн худалдаж авах хувьцааны үнийн дүнгийн дээд хэмжээ: | 1,008,000,000 (нэг тэрбум найман сая) төгрөг |
Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ