MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-06

Монложистикс группийн татварын дараах цэвэр ашгийн өсөлт +14 хувь байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн II ангилалд бүртгэлтэй “Монложистикс холдинг" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбат 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

  • Монложистикс группийн импортын тээврийн өсөлт +21%

  • Монложистикс группийн нийт хөрөнгийн өсөлт +18%

  • Монложистикс группийн татварын дараах цэвэр ашгийн өсөлт +14%

  • Монложистикс групп IPO хүрээнд татан төвлөрүүлсэн 10.985 тэрбум төгрөгрийг бүрэн зарцууллаа

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Монложистикс групп 1 цуваа бүхий 50 ширхэг хөдлөх бүрэлдэхүүнтэй боллоо.

  • Монложистикс карго ХХК -ийн И-Коммерс брэнд болох Cheepah ТАОБАО-тай албан ёсоор холбогдлоо.

  • Монложистикс группийн охин компани болох Тяньжин РТ Ложистикс ХХК-ийн бизнес түншлэл амжилттай эхэллээ.

  • Хувьцаа халааслах хөтөлбөр хэрэгжиж байна.

Та бүхэн “Монложистикс холдинг" ХК-ийн 2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company#event