MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МОНИНЖБАР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-08-31

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15:00 цагт зарлан хуралдуулахаар боллоо.

“Монинжбар” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.10.05-ны өдрийн 15:00 цагт

Бүртгэх өдөр: 2018.09.03

Хуралдах газар: Чингэлтэй Дүүрэг 6-р хороо, Бага тойруу 24/3 "Монинжбар" ХК-ийн өөрийн байр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Компанийн 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан;

2. Компанийн хэтийн зорилт, 2019 оны төлөвлөгөө;

3. ТУЗ – ийн ердийн болон хараат бус гишүүнд түр томилогдсон гишүүдийг баталгаажуулах;

4. Компанийн нэрийг өөрчлөх тухай.

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Ажлын өдрүүдэд Чингэлтэй Дүүрэг 6-р хороо, Бага тойруу 24/3 "Монинжбар" ХК-ийн байранд болон харилцдаг брокерын компани, www.facebook.com/moninjbar хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хуралд биеэр оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг 2018 оны 9 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл компанийн байранд хүлээн авна.

Хурал зохион байгуулах коммис: 311585, 90045328

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ