Үйл явдал
“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
2021-02-18
Хувьцаа эзэмшигчиддээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.
"Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 25.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ