MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2011-05-12

Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн зүгээс Монгол улсын Засгийн газрын 2008 оны 3-р сарын 5-ны өдрийн 82 тоот, ТӨХ-ны 2008 оны 3-р сарын 20-ны өдрийн 189 тоот, СЗХ-ны 2008 оны 6-р сарын 12-ны өдрийн 145 тоот тогтоол, “Монголын Төмөр Зам” ТӨХК-иас 2011 оны 5-р сарын 5-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийн үнэт цаасны бүртгэлийн шалгалтыг хийсэн байна.

Улмаар МХБ-ийн Гүйцэтгэх захирлын 2011 оны 5-р сарын 09-ний өдрийн 96 тоот тушаалын дагуу “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гаргаж буй нэг бүр нь 100 төгрөгний нэрлэсэн үнэтэй 226 000 ширхэг хувьцааг МХБ-ийн үнэт цаасны жагсаалтанд бүртгэсэн байна.