MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТИЙГ БЛҮҮМБЭРГ ТВ МОНГОЛИА ОНЦОЛЛОО

2017-11-22

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 12,278.08 нэгж байсан бол 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 75 хувиар өсч, 21,764.14 нэгжид хүрсэн байна.

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2017 он гарснаас хойш 58 хувь өсч 2.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд ТОП-20 индекс 21 мянган нэгжийн түвшнийг давж 70 гаруй хувь өссөнөөр дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлж байгаа тухай Блүүмбэрг ТВ Монголиа онцолсон байна.

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 12,278.08 нэгж байсан бол 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 75 хувиар өсч, 21,764.14 нэгжид хүрсэн байна. Энэ өсөлтөнд индексийг бүрдүүлэгч “АПУ” ХК /APU/, “Тавантолгой” ХК /TTL/, “Сүү” ХК /SUU/ “Монгол Шуудан” ХК /MNP/ болон “Говь” ХК-иудын /GOV/ өсөлт нөлөөлсөн байна.

ТОП-20 индексийн өсөлтийг дэлхийн бусад томоохон индексүүдтэй харьцуулсан харьцуулалтыг дараах графикаас харна уу.

График 1.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ