MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГА АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМ /ASF/-ЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

2025-09-11

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн "Азийн хөрөнгийн зах зээлийн 30 жилийн хөгжил ба хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

Улаанбаатар хотноо Азийн үнэт цаасны форум (ASF)-ын 30 дахь Ерөнхий чуулган зохион байгуулагдаж байна.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн өнөөдөр (2025.09.11) тус чуулганы "Азийн хөрөнгийн зах зээлийн 30 жилийн хөгжил ба хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

Форум маргааш /2025.09.12/ олон улсын хөрөнгө оруулагчдыг дотоодын ААН-үүд, тэр дундаа уул уурхай, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий MCMC 2025 арга хэмжээгээр үргэлжлэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#event