МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ БУУРЛАА
Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хувьцааны арилжаанаас авах шимтгэлийн хувийг бууруулах тухай хэлэлцэж баталлаа.
Монголын хөрөнгийн биржийн зүгээс хөрөнгийн зах зээлд оролцогчдыг дэмжих зорилгоор хувьцааны арилжаанаас авч буй шимтгэлийг дараах байдлаар бууруулж Арилжааны журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үүнд:
100 сая хүртэл төгрөгийн үнийн дүнтэй арилжаанаас авах шимтгэлийг “0.5%” байсныг “0.4%” болгон хорин хувиар бууруулав,
100 саяас 1 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжаанаас авах шимтгэлийг “0.4%” байсныг “0.38%” болгон таван хувиар бууруулав.
2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс буюу ирэх Даваа гарагаас эхлэн хувьцааны арилжааны шимтгэлийг буурсан хувиар тооцох юм.
Журамд орсон нэмэлт, өөрчлөлтийг эндээс үзнэ үү.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ